Замын-Үүд-Эрээний чиглэлийн 7816 дугаар галт тэргэнд 3.95 кг алт нууж, улсын хил давуулах гэж байсныг өчигдөр хилчид илрүүлжээ. Алтыг гуалин ачсан задгай вагоны явах ангийн дээд хэсгийн раамны хөндийд нуусныг төмөр замын ачаа тээврийг шалган нэвтрүүлэх заставт Хилийн 0108 дугаар ан гийн ахмад Н.Дамдинбадрах, дэд ахлагч М.Баян зул, байлдагч С.Сүхболд нар илрүүлжээ. Хэргийг хилийн хяналтын байгууллага шалгаж байна.
С.УРАНЧИМЭГ