Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүйтний хонхор гэдэг газар өнгөрсөн оны долоодугаар сарын 6-нд гэр бү- лийн хоёр хөгшнийг хөнөөж, нэг ой есөн сартай хүүхдийг нь хүнд гэмтээсэн хэрэг гарч байсан. Гэмт этгээд гэрийн эзний эмээлтэй морь, хувцас зэргийг авч, замдаа айлын адуу хулгайлан Дархан-Уул аймагт явж байгаад баригдсан юм. Энэ хэрэг хэрхсэн талаар бид эргэн сурвалжиллаа. Төв аймгийн Сум дундын шүүх болон аймгийн шүүхэд энэ хэргийг хянан хэлэлцжээ. Уг хэргийг Увс аймгийн Хяргас суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, ажил, мэргэжилгүй, 21 настай А.Баянмөнх үйлдсэн юм. Тэрбээр шүүх бүрэлдэ хүүнд “Хөгшин настай аав ээжийг минь харж хандах хүнгүй тул амь өршөөнө үү” гэж худлаа хэлжээ.
Учир нь А.Баянмөнх аав, ээж, хоёр эгч, гурван дүүгийн хамт амьдардаг аж. А.Баянмөнх хүн амины хэргээс гадна өмнө хэд хэдэн айлын малыг хулгайлсан хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан юм. Тэрбээр 2011 оны зургаадугаар сарын 25-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумаас хоёр айлын 37 адууг хулгайлж, Эмээлтэд тууж аваачин зарсан байна. Тэндээсээ Улаанбаатарт ирж, барилгын ажил хийж байгаад долоодугаар сарын 4-нд цалингаа авч, “Нарантуул” зах руу очиж хутга худалдан авчээ. Улмаар такси хөлслөн Эмээлт рүү очиж, тэндээсээ Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгойн Улаан хад гэдэг газар зусаж байсан гэр рүүгээ алхсан байна. Ингэж явах замдаа хонио хариулж явсан хохирогч М-тай тааралдаж, маргалдан жалганы эрэг хүртэл дагаж яваад хэд хэдэн удаа хутгалж хөнөөжээ.
Гэмт этгээд талийгаачийн гэр рүү нь хартал нэг хүн харж байснаа гэр рүүгээ орж. Тэр хүн нь талийгаач М-ийн эхнэр С байсан аж. А.Баянмөнх гэр рүү нь гүйж очтол эмгэн орныхоо хөндийгөөс буу авч байжээ. Энэ үед гэмт этгээд бууг нь булаан авч, эмгэний толгой руу хэд хэдэн удаа цохиж амийг нь бүрэлгэсэн байна. Эмээг нь хөнөөхийг харсан нэг ой есөн сар тай ач хүү нь айсандаа чан га уйлж, улмаар А.Баянмөнхийн хөлнөөс зуураад авч. Гэтэл гэмт этгээд нялх хүүхдийг хүчтэй өшиглөжээ. Нялх хүүхэд ч хоймрын авдраа цохин ухаангүй болсон байна. Энэ үед А.Баянмөнх авдрыг нь уудлан өвгөний дээл, бүрх малгай, гутлыг нь авч өмсөөд цустай хувцсаа өвөртлөн гэрээс гарсан аж. Гэрийн эзний хонины морь холгүй идээшилж байсныг А.Баянмөнх унаад уул руу гарч шөнө болгожээ.
Шөнө дөлөөр гэмт этгээд ДарханУул аймгийг зорьж, замдаа тааралдсан 18 адууг тууж авч явсан байна. Гэмт этгээдийг явсны дараа талийгаач нарын садангийн гурван хүн машинтайгаа гэрт нь очоод аймшигт явдлыг мэджээ. Ингээд талийгаач М-ын хүүхдүүдэд дуулгасан байна. Энэ талаар гэрчүүд “Гэрийн хаалга нь онгорхой, байхаар нь яваад ортол нүүр ам нь нил цус болчихсон нялх хүүхэд хойморт хэвтэж байсан. Харин зуухны хажууд С нас барсан байсан. Хүүхдүүдэд нь болсон явдлыг хэлсэн. Удалгүй хүүхдүүд нь ирсэн” гэж ярьжээ. М-ын хоёр хүү НХЭГ-ын машинтай эргүүлийнхний хам таар хэргийн газарт ир сэн бөгөөд цагдаа нар хүүх дүүдийг гэрт нь оруулаагүй байна. Цагдаагийнхан хүүх дүүдэд нь “Ээж чинь нас баржээ, нэг хүүхэд амьсгаатай байх шиг байна” гээд тэвэрч гарч ирсэн аж.
Хүүгийн эцэг эх нь хүүхдээ авч ГССҮТ-д аваачиж хэвтүүлсэн бөгөөд эмч нар үзээд баруун чамархайн суурь яс, баруун нүдний ухархайн дээд, доод хана хугарч хүнд гэмтсэнийг тогтоожээ. Гэмт этгээд хэрэг үйлдсэнийхээ маргааш өглөө ДарханУул аймагт очиж, найз П-ийнд очиж “Би бичиг баримтаа хөө- цөлдөх, шилжүүлэг хийлгэх гэж ирлээ” гээд тэднийд хэд хоножээ. Цагдаагийнхан тэр шөнө- дөө хэргийн газарт ирж үзлэг хийгээд гэмт этгээдийн хурууны хээ хэд хэдэн газраас авч, түүнийгээ шинжлэн Улсын бүртгэлийн албаныхнаас лавлагаа авснаар уг хэргийг хэн үйлдсэнийг тогтоосон байна. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар зохион байгуулж, Дархан-Уул аймгаас гэмт этгээдийг баривчилсан юм. Тэрбээр мэдүүлэгтээ “Гэнэн залуу нас ны тэнэг зангаас болж бус дын амь нас, эд хөрөнгийг хохироосондоо харамсаж бай на. Миний үйлдсэн хэрэг хүнд боловч хөгшин настай эцэг, эхийг минь харж хандах хүнгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Амь өршөөж хугацаатай ял онооно уу. Хугацаат ялаа биеэрээ эдэлж хүмүүжнэ гэдгээ амлаж байна. Өвгөн намайг хулгайд хардаад байдаг байсан. Тэгээд бид маргалдаж, өвгөн газраас чулуу авах гэхээр нь гэдэс рүү нь хутгалсан, тэгсэн чинь дахиад чулуу авах гээд тонгойсон тэр үед нь би толгой, эрүү рүү нь дүрсэн. Би нялх хүүхдийг ална гэж бодоогүй, өшиглөчихөөд харахад үхээг үй байсан” гэжээ.
Төв аймгийн Сум дундын шүүх уг хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд гурван айлын адуу хулгайлж, 20 гаруй сая төгрөгийн хохирол учруул сан, хоёр хүний амь насыг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хөнөөсөн, гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноосон байна. Төв аймгийн шүүх уг хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.