ШШГЕГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой мэдээлэл хийх сургаар “Суллах гэж байна” гэх шуугиан тархав. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр 07.00 цагт дуусгавар болох юм. ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Т.Батболд, тус газрын дэд дарга П.Хосбаяр нар өчигдөр мэдээлэл хийв. Сэтгүүлчид тэднээс “Н.Энхбаярыг хэзээ суллах вэ. Яллагдагчаар татах уу” гэж асууж байв. Тэд “Одоогийн байдлаар ШШГЕГ-т Н.Энхбаярын цагдан хорих хугацааг сунгах, эсэх талаар Прокурорын газраас мэдэгдээгүй байгаа учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гээд Н.Энхбаярын хоригдож байгаа нөхцөл байдлын талаар ярилаа.
Хурандаа Т.Батболд “Сэжигтэн Н.Энхбаярыг энэ сарын 13-ны өглөө цагдан хорих төвд очмогц эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтын хяналтад хоол, хүнсийг нь бэлтгэдэг. Түүний өрөөнд камер байрлуулж, бичлэг хийж байгаа” гэв. Н.Энхбаяр хоригдох хугацаандаа цагдан хорих байрны хэд хэдэн журмыг зөрчсөн аж. Цагдан хорих байрны журам, сэжигтний эрх, үүргийг танилцуулсан протоколд тэрбээр гарын үсэг зураагүй бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан гар утас хэрэглэсэн, цагдан хорих төвийн захиргаанд мэдэгдэлгүй хоёр ч захидал бичсэн аж.
Ийм зөрчил гаргасан сэжигтнийг 15 хоног үргэлжлүүлэн хорих сахилгын арга хэмжээ авдаг юм байна. Төв аймгийн цагдан хорих тө вийн ажилтнууд хүний эрх чө лөөнд халдан, тамлан зовоодог гэх ташаа мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Түүнд сахилгын арга хэмжээ аваагүйгээс гадна Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч учир хүндэтгэлтэй ханд санаа тэд хэллээ. Харин дахин ийм зөрчил гаргавал сахилгын арга хэмжээ авахаа түүнд мэдэгджээ.
Х.СҮРЭН