Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид уг хүсэлттэй танилцаад Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр болжээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ урвуулан их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэрбээр цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөгийг завшсан асуудалд холбогдоод байгаа юм.
Г.РАВЖАА