Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр эх орноосоо урвасан гэх хэрэгт холбогдоод байгаа Л.Чойсүрэн гэх хүнд холбогдох хэргийг хэлэлцэх байсан боловч ирэх сарын 15-ныг хүртэл хойшлууллаа. Улсын нууцад хамаарах энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж буй юм. Бидний авсан мэдээллээр Л.Чойсүрэн нь улсын нууцад хамаарах мэдээ баримтыг гадаадын тусгай албаныханд дамжуулсныг ТЕГын Сөрөх тагнуулын газрын ажилтнууд илрүүлсэн бололтой. Улмаар тус газрын Мөрдөн байцаах хэлтэст хэргийг шалгаж, Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан эх орноосоо урвасан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн шүү хийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай болон шүүгдэгч Л.Чойсүрэнгийн өмгөөлөгчид оролцож хаалттай хэлэлцэх байв. Шүүх хурал эхлэх үед өмгөөлөгчид “Энэ хуралд гэр чүү дийг заавал оролцуулах шаард лагатай” гэсэн хүсэлт гаргаснаар шүүх бүрэлдэхүүн хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Дашрамд дурдахад, эх орноосоо урвасан гэх хэрэгт холбогдсон гурав дахь хүн нь Л.Чойсүрэн болоод байна. Түүнээс өмнө Ц.Жаргалсайхан энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлсэн бол ТЕГ-ын Сөрөх тагнуулын газарт ажиллаж байсан хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг маргааш Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэхээр товлоод байгаа юм.
Г.РАВЖАА