Монголын эрүүгийн ертөнцөд “шөвгөр” хэмээн нэрлэгддэг Ж.Бат-Өлзий уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс их хэмжээний мөнгө луйвардаж, хилийн чанадад зугатан зайлаад хоёр жил болж байна. Цагдаагийнхан түүнийг ХБНГУ, Турк, Унгар улсыг дамжин амьдарч буйг нь тогтоосон агаад олон улсын цагдаагийн байгууллага буюу интерполд хандаж баривчлуулах хүсэлтийг гаргаад байгаа аж.
“Тэргүүн шарга” ХХК-ийн захирал байхдаа Ж.Бат-Өлзий нь УИХ-ын нэр бүхий гишүүний дэмжлэгээр “Эрдэнэт” үйлдвэрээс 1.8 сая ам.доллар залилаад оргосон учир ийн эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг хууль сахиулах байгууллагын эх сурвалж өгүүлсэн юм.
Д.ДАНДАР