Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очир, мөн газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Т.Батболд нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар боллоо. Мөн энэ үеэр ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү тушаал гаргаж, зарим ангийн удирдлагыг өөрчилсөн байна. Тухайл бал, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд дарга, дэд хурандаа Б.Батдэлгэрийг өөр чилж, Дархан-Уул аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 445 ангийн даргаар томилжээ. Харин түү ний оронд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газ рын ахлах төлөөлөгч, хошууч Л.Өлзийбатыг ажиллуулахаар болсон гэнэ. Харин Дархан-Уул аймаг дахь дээрх хорих ангийн дарга, хурандаа Г.Эр дэмээг Дотоод хэргийн их сургуулийн ШШГА-ны тэнхимд багшлуулахаар болжээ. Мөн Багануур дахь хорих ангиас энэ сарын 8-9-нд шилжих шөнө долоон ялтан оргохыг завдаж, гурав нь оргосон хэрэг гарсантай холбогдуулж, тус ангийн дэд дарга, дэд хурандаа Ц.Батбаярт хариуцлага тооцож ажлаас нь өөрчлөхөөр болсон гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг тус ангийн харуул хамгаалалтын албаны офицер болгохоор болсон гэнэ.