Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрс өнбаасан гаригт тушаал гаргаж, зарим аймгийн прокуроруудыг сэлгэн ажиллуулахаар болжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн прокурор Д.Батмөнхийг Тээврийн прокурорын газрын орлогч прокуророор томилсон байна. Харин Д.Батмөнхийн оронд Ховд аймгийн прокурор Б.Гансэлэмийг, Ховд аймгийн прокуророор Завхан аймгийн орлогч прокурор Г.Ганбаатар нарыг томилох шийдвэр гаргасан аж.
Г.АРВИЖИХ