Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, Дотоодын цэргийн бай гууллагын удирдах ажилтан, алба хаагчидтай уулзжээ. Уулзалтын үеэр Ц.Нямдорж “Монгол Улсын Засгийн газраас Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, энэ ажлын хүрээнд хөдөө, орон нутаг, сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд сумдад цагдаагийн бичил хэсгийн байр 77-г барьж ашиглалтад оруулахаар болсон гэдгийг хэлжээ. Мөн ирэх онд ийм 88 байр барьснаар орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын байр, орон сууцны асуудлыг шийднэ гэдгийг мэдэгдсэн байна. Түүнээс гадна Нийслэлийн цагдаагийн газрын барилгын ажлыг эхлүүлж, Цагдаагийн авто баазын барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулахад анхаарч ажиллаж буйгаа хэлэхийн зэрэгцээ цагдаагийн алба хаагчдыг шинэ төрлийн гэмт хэрэг болох хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, эдийн засгийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх мөрдөн шалгахад онцгой анхаарч, ажиллахыг сануулсан байна.
Г.РАВЖАА