Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор 11 төрлийн 43 ширхэг, 113 мянган ам.долларын үнэтэй телевизийн тоног төхөөрөмж бэлэглэсэн гэдэг. Энэ тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр Гандантэгчэнлин хийдэд хүлээлгэж өгөлгүйгээр өөртөө завшиж, улмаар ТВ9 телевизийг үүсгэн байгуулсан гэж буруутгаад байгаа юм.
Одоогоос 12 жилийн өмнө Японы Киото хотод төвтэй Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Б.Чойжамц, Н.Энхбаяртай хамт оролцсон бөгөөд тоног төхөөрөмжийг хүлээн авсан аж.
Тиймээс Б.Чойжамц хамбыг гэрчээр дуудан АТГ-ынхан мэдүүлэг авчээ. Хамба “Мэдэх бүх зүйлээ үнэнээр нь хэлнэ” гээд дуудсан цагт нь очсон аж.
Х.СҮРЭН