ОХУ-ын Екатеринбург хотын их сургуульд суралцдаг гурван монгол оюутан хар тамхины хэрэгт холбогдсон тухай тус сургуулийн оюутан бидэнд мэдээлэл ирүүлсэн юм. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Тэднийг энэ сарын 12-нд тус улсын хууль сахиулагчид баривчилсан. Уг нь онц сурдаг, сахилга бат, хүмүүжлээрээ тэргүүлдэг залуус. Эмч нар шинжилгээ хийгээд хар тамхи хэрэглэдэггүй болохыг нь тогтоосон гэсэн. Харин ОХУ-ын хүний эрхийн байгууллагынхан тэднийг хамгаалж, байнга уулзаж байгаа гэсэн. Бидэнд үүнээс өөр мэдээлэл алга” гэв. ГХЯ-ны Консулын газраас энэ тухай тодруулахад “Бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй” гэлээ.
Х.ОЮУН