Мэргэжлийн боксын рингэнд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж явсан дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Лхагваа нарын 14 хүний хууль бусаар мөрийтэй тоглосон хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өчигдөр хэ лэлцлээ. Д.Лхагваагаас гадна “ландага” хочоороо хүмүүсийн дунд танил болсон Ё.Батцэнгэл болон Н.Батцэрэн, Я.Энхбаяр нарын 13 хүнийг Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд заасан хууль бусаар мөрийтэй тоглоом удаа дараа тоглосон, мөрийтэй тоглох газар зохион байгуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаад байсан юм.
Д.Лхагваа, Б.Мөнгөнхөлөг, Ч.Батсүрэн, Ө.Мөрөн нар өнгөрсөн оны аравдугаар сард 3-4 удаа, мөн арванхоёрдугаар сард ч тоглосон байна. Тэдний тоглох газрыг Н.Батцэрэн “Спорт покерын холбооны тусгай зөвшөөрөлтэй” хэмээн далдалж байсан бөгөөд энэ холбооны шу гамаар гадаадад покерын тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн аж.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч удаа дараа мөрийтэй тоглосон гэсэн үндэслэлээр шүүхээс Д.Лхагваа, Б.Мөнгөнхөлөг, Ч.Батсүрэн, Ө.Мөрөн нарыг мөрийтэй тоглосон, зохион байгуулсан гэм буруутайд тооцож нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах, тус бүрээс нь 200 мянган төгрөгийн эд зүйл хураах шийдвэр гаргасан байна. Харин бусад холбогдогчийг хэрэгсэхгүй болгожээ.
Г.РАВЖАА