УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал сүүлдээ нийтийг хамарсан эмх замбараагүй бай дал болсныг тараах үүрэг хүлээсэн хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг эрүүгийн хэрэгт татан шалгаад дөрвөн жил шахам болж байна. Тэднийг шүүх хурал өчигдөр тав дахь удаагаа болсон ч дахин хойшилж, энэ сарын 19-ний 10.00 цагт хийхээр товлов. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид шүүх хурал өглөө 10.00 цагт эхлэх байсан ч хоёр цагаар хойшилсон юм. Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнх дэлгэр нарыг шүүх хуралдаанд хүндэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар 14 хоног саатуулсан. Тиймээс Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл Сүхбаатар дүүргийн шүүхийн хүсэлтийн дагуу Ч.Амарболдыг Б.Батхуягаар, Ш.Батсүхийг Л.Даваасүрэнгээр, О.Зоригтыг Ж.Энхтуяагаар, Г.Ганбаатарыг Т.Баярсайханаар өмгөөлүүлэхээр томилон явуулсан байв. Хурал эхлэхийн өмнө тэд шүүгчдэгчидтэй уулзан ярилцсанаас ийн хойшилсон юм.
Өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хуралд гурван телевизийн сэтгүүлч, операторыг нэр зааж оруулсныг олон нийт буруутган, илт улстөржиж байгаа хэмээн шүүмжилснийг шүүх байгууллага хүлээн ав сан бололтой. Хэнийг ч оруулахг үй, хаалттай болно гэх мэдээлэл тарсан байсан учир цөөн телевиз, нэг сонин, сайтын сурвалжлагч иржээ. Шүүх хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүчдийг энэ удаа ямар ч саадгүйгээр шүүх танхимд оруулсан. Шүүгчдэгч нарын ар гэрийнхэн, ах дүүс нь “Шударга ёсыг шаардаж байна”, “Үнэнчээр зүтгэсэн цагдаа буруугүй” гэсэн лоозон барьж тус ангийн гадаа эсэргүүцлээ илэрхийлсээр байв.
“ӨМГӨӨЛӨГЧӨӨ СОНГОХ ЭРХИЙГ БИД ХҮНДЭТГЭЖ БАЙНА”
Шүүх хуралд томилолтоор ирсэн өмгөөлөгчид шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нарт ийн хэллээ. Шүүх хурал эхэлсний дараа шүүгчдэгч нараас шүүх хуралд хэлэх санал хүсэлт байгаа эсэхийг асуусан юм. Ч.Амарболд “Биднийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүргээ та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ хангасан гэж ойлгож байгаа бол бид эсэргүүцэж байна. Энэ сарын 9-нд бидэнд 829 өмгөөлөгчийн нэр авчирч өгсөн. Энэ материалд тухайн өмгөөлөгч хэдэн онд төрсөн, ямар сургууль төгсс өн, ямар хэл мэддэг гэх мэт мэдээлэл байна. Бид энэ мэдээллийн дагуу өмгөөлөгчөө сонгох ямар ч боломжгүй. Энэ хэрэг хоёр хүн хоорондоо маргалдсан асуудал биш шүү дээ. Бид өмгөөлөгчөө сонгохын тулд нарийн судлах ёстой. Гэтэл бидэнд тийм боломж алга. Өмгөөлөгч ямар боловсролтой, чадвартай байх нь бидний эрх зүйн байдлын хувьд маш чухал гэдгийг шүүгч нар ч ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Бид энэ хүмүүст итгэж болох, цаашид асуудлыг хэрхэн шийдэх тухай эргэлзээгүй байх ёстой. Энэ 829 нэр дотор надад таних хүн нэг ч алга. Эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа гэх нэрээр хэдэн хүний нэр өгөөд сонго гэж тулгаж болохгүй. Тиймээс өмгөөлүүлэх бодит боломжоор хангаж өгөхийг хүсье” гэв.
Ш.Батсүх ”Өмгөөлөгчөө сонгох эрхийг зөрчиж байгаад би харамсаж байна. Бид өмгөөлөгч сонгох эрхээр хангаж өгөхийг удаа дараа хүссээр байтал ямар ч хариу өгөөгүй нь хууль зөрчиж байгаа хэрэг. Бид саатуулагдаад нэг сар гаруй болж байна. Энэ хугацаанд бид энэ хүмүүстэй нэг ч удаа уулзаагүй, тийм ч боломж байхгүй. Тиймээс өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөхийг хүсье” гэв. Г.Ганбаатар ”Нийслэлийн өмгөөлөлчдийн зөвлөлд та бүхэн хүсэлт гаргасны дагуу бидэнд өмгөөлөгч томилон явуулсан нь шүүгдэгч өмгөөлөгчөө өөрсдөө сонгох эрхтэй гэж хуульд заасныг илт зөрчиж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.4 дүгээр зүйлд ”Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч орол цох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй” гэж заасан байдаг. Би өөрийгөө өмгөөлөх гэж буй хүнийг өнөөдөр анх удаа харлаа. Энэ хүнийг ямар хэрэгт өмгөөлөл явуулдаг, мэргэжлийн дадлага туршлага нь хэр гэдгийг огт мэдэхгүй учир татгалзаж байна” гэв. О.Зоригт “Биднийг өмгөөлөхөөр томилолтоор ирсэн энэ хүмүүс буруугүй. Шүүгчид Монгол Улсад мөрдөгдөж буй олон хуулийг зөрчсөөр байгааг зориуд хэлье.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд “Хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж ча дахгүй, насанд хүрээгүй, мон гол хэл бичиг мэддэггүй, цаа заар авах ялаар шийтгэгдэж болох, төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол өмгөөлөгч сонгож өгнө” гэж заасан байдаг. Гэтэл бид энэ зүйлд заасан шиг боломжгүй хүмүүс биш. Тиймээс бид өмгөөлөгч сонгох эрхээ эдэлмээр байна. Шүүх хурлын танхимд өвчин зовлонгоо дэлгээд байх сонирхол надад алга. Бидний эрүүл мэнд өдрөөс өдөрт дордож байна. Шүүхэд гаргасан өргөдөлдөө энэ тухай дэл гэрэнгүй бичсэн. Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг юугаар ч сольшгүй зүйл гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Ямар үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан, энэ арга хэмжээгээ яагаад өөрчилж болохгүй байгааг ойлгохгүй юм. Энэ шийдвэрээ өөрчилж өгнө үү” гэв. Тэднийг шүүхээр ирсэн өмгөөлөгчид ч мөн адил Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд юу гэж заасныг дурдаад өмгөөлөл үзүүлэхээс татгалзав. Тэд цагдаагийн дарга нарт эрх зүйн туслалцаа үзүүлэх болсноо шүүх хурал болох өдөр мэдсэн бөгөөд хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй, үйлчл үүлэгчийнхээ эрх аш гийг хамгаалах боломжгүй гэдгээ шүүгчдэд хэлэв. Шүүх хуралд улсын ял - лагчаар оролцож буй С.Хишиг жаргал, Ч.Уртнасан нар “Шүүгдэгч болон өмгөө- лөгчдийн хүсэлтийг харгалзан үзэх үндэслэлтэй, татгалзах зүйлгүй” гэв. Санал хүсэлт хүлээн аваад шүүгч Ч.Хосбаяр “Шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэрээ гаргана” гээд хурлын танхимаас гарав.
Ч.АМАРБОЛД: ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШААРДЛАГА ТАВЬСАН
Шүүгчид зөвлөлдөж байх хооронд хошууч генерал Ч.Амарболдтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Өмгөөлөгчөө сонгох эрхтэй байтал яагаад томилж явуулсан юм бол. Таны биеийн байдал ямар байна вэ?
-Шүүх биднийг өмгөөлүүлэх эрхээр хангах нэрээр Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандсан гэсэн. Тэгээд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс тэдний хүсэлтийн дагуу өмгөөлөгч томилсон юм билээ. Энэ хүмүүс дээд газрынхаа шийдвэрээр ирсэн учир буруутгах үндэслэл алга. Хуулиа мэдэж байгаа хүмүүс сонгох эрхийг нь эдлүүлэхийг шүүгчдээс шаардаж байна. Миний бие яахав дээ, сайнгүй л байна. Саатуулах шийдвэр гарсан өдрөөс бие өвдөөд эхэлсэн мэт зүйл ярьж, бичиж байгаа дуулдсан. Дөрвөн жилийн хугацаанд мөрдөн шалгуулна гэдэг амаргүй, сэтгэл санааны хувьд ч тэр. Сэтгэл санаа тавгүй байхаар өвчин олдог юм байна. Дээр нь олон жил нойр, хоолгүй явсан нь нэрмээс болж байх шиг.
-Шүүх ямар шийдвэр гаргана гэж та бодож байна вэ?
-Бидний өмнөх өмгөөлөгчдийн хүсэлтийг огт хүлээн авдаггүй байсан. Одоо ч мөн тэр байр сууриа алдахгүйг хичээх байх. Хэн ч өмгөөлөгчөө сонгох эрхтэй гэдгийг эрх биш шүүгчид мэдэж байгаа болов уу. Бид гадуур байлаа гээд оргон зугтахгүй, мөрдөн байцаах ажил болон шүүн таслах ажиллагаанд саад учруулахг үй гэдгийг мэдсээр байж цагдан хориод байгааг ойлгохгүй байна гэв.
Ч.ХОСБАЯР: ӨМГӨӨЛӨГЧДӨД ТАТГАЛЗАХ ЭРХ БАЙХГҮЙ
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч, өмгөөлөгчдийн хүсэлтийг 20 минут орчим хэлэлцээд дараах шийдвэр гаргаснаа шүүгч Ч. Хосбаяр танилцуулав. “Эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгч томилж буй нь шүүгдэгч нар өмгөөлөл авч чадахгүй хоцрохоос урьдчилан сэргийлж буй ажиллагаа. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 52-д “Хууль зүйн туслалцааг өөрийн хүссэнээр болон хуульд зааснаар үзүүлнэ” гэж заасан байдаг. Та нарыг эрх ашгийг аль болох хөндөхгүй байхыг хичээж байгаа. Өмгөөлөгч сонгох эрх чинь нээлттэй. Өмгөөлөгчдийн нэр өгөөд байхад сонгохгүй байгааг чинь ойлгохгүй байна. Нэмж өмгөөлөгч сонго гэж буй нь та бүхний эрх зүйн байдлыг дордуулж байгаа хэрэг биш. Хуучин өмгөөлөгчдөө бас авч болно. Эрүүл мэндийн байдлын талаар шүүгдэгчид хэлж байна. Та бүхэн цагдан хоригдож буй ч эрүүл мэндийн туслалцаа авах эрх чинь нээлттэй гэдгийг хэлье. Цагдан хорих үндэслэлийг ойлгохгүй байна гэж шүүгдэгч хэллээ. Хэргийн байдлыг тодорхойлох, шүүх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан. Тэр үндэслэл хэвээр байгаа учир цагдан хорих шийдвэр хэвээр үргэлжилнэ. Өмгөөлөгчид томилолтоор ирсэн болохоор татгалзах эрх байхгүй. Өмгөөлөгчид хоёр хоногийн дотор 29 хавтаст хэрэгтэй танилцахыг хүсэж байна. Шүүх хурлыг 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цагт хийхээр боллоо” гэв. Өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн боловч шүүгчид хүлээн авсангүй.
Өмгөөлөгч Ж.Энхтуяа “Бид өөр хэрэгт ажиллаж байгаа. Бид гэрээтэй үйлч лүүлэгчидтэйгээ хэр хэн ажил лах вэ. Тэгээд ч хоёр хон хоногийн дотор 29 хавтаст хэрэгтэй танилцах ямар ч боломжгүй. Би нөгөөдөр Нийслэлийн шүүхэд хуралтай, ирэх боломжгүй” гэхэд Ч.Хосбаяр “Шүүх шийдвэрээ гаргасан. Одоо ямар нэгэн хүсэлт хүлээн авахгүй. Та бүхэн хавтаст хэрэгтэй танилцъя гэвэл бид уртасгасан цагаар ажиллах боломжтой. Техник хэрэгслээр хангана” гээд шүүх хуралдааны танхимаас гарав. “Бид машин биш. Яаж ч уншаад 29 хавтаст хэргийг уншиж танилцан, өмгөөлөл явуулах боломжгүй. Бид өөр үйлчлүүлэгчийн шүүх хурлаа орхих хэрэг үү, ямар ч үндэслэлгүй, боломжгүй шийдвэр гаргалаа. Хуулийн дагуу энэ хүмүүүсийн өмгөөлүүлэх эрхийг зөрчиж байна” гээд шүүхэд хүсэлтээ гаргахаар болов. Ш.Батсүх, О.Зоригт “Бид хууль бус хүсэлт тавьсан гэж бодохгүй байна. Монгол Улсад хууль байдаггүй, хуулиа хамгаас илүү мэдэж, биелүүлэх ёстой шүүгч мөрдөн ажилладаггүй гэдгээ удаа дараа харууллаа. Бидний хүсэлтийг хэзээ ч хүлээн авдаггүйгээ энэ удаа дахин нотоллоо” гэв.
Шүүх хуралд оролцож буй шүүгч, улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгчид бүгд хуульч. Гэсэн атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39,40 дүгээр зүйлийг шүүгч өөрөөр тайлбарлаж, бусад нь ижил утгатай зүйл ярьсаар энэ удаагийн шүүх хурал дууссан. Ямартай ч хоёр өдрийн дотор 29 хавтаст хэргийг унших боломжгүй, эрх зүйн туслалцаа үзүүлэхээс өмгөөлөгч Б.Батхуяг, Л. Даваасүрэн, Ж.Энхтуяа, Т.Баярсайхан нар татгалзаж буйгаа бичгээр илэрхийлнэ гэсэн. Тиймээс хоёр өдрийн дараа болох шүүх хурал бас хойшлох бололтой.