Манай улсад гэрийн үйлчлэгч хийхээр ирсэн Филиппин улсын иргэн, 34 настай Террил Атиенза нас барсантай хол богдуулан эх оронд нь эсэргүүцлийн жагсаал болж, охин нь гомдолтой буйгаа илэрхийлсэн тухай тус улсын мэдээллийн зарим цахим хуудас төдийгүй, олон нийтийн телевизээр нь дамжуулжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Атиенза 2011 оны арваннэгдүгээр сарын 13-нд 16 настай охинтойгоо холбоо барьж, Монголд ажилласан дөрвөн сарын хугацаанд гэр рүүгээ ердөө л 184.37 ам.доллар илгээсэн байна. Түүнээс хойш 10 орчим хоногийн дараа ээж нь бус, ээжийнх нь найз Монголд ажиллаж буй Кэрин Круз холбоо барьж, “Ээж чинь арваннэгдүгээр сарын 19-нөөс хойш сураггүй байна” гэж ярьжээ. Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа Атиензагийн цогцос шүүх эмнэлэгт байгааг олж мэдсэн аж. Тэрбээр Сингапурт ажиллаж байсан бөгөөд буцахыг хүссэн боловч зуучлагчид нь хоёр жилийн гэрээгээ дуусгах учиртайг уламжилж, Монголд ажиллавал гэрээний хугацааг багасгах боломжтой гэжээ. Тиймээс тэрбээр Монголд ирж Австрийн Монгол дахь өргөмжит консул Д.Сэргэлэнгийн гэрийн үйлчлэгч болсон байна.
Атиенза гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихдаа эзнийгээ Монгол Улсын Ерөнхий сайд асан, түүний ачийг харж байгаа гэж тайлбарласан” гэж бичжээ. Бид энэ талаар чухам юу болсон, хэрэг нь ямар шатанд байгаа талаар хууль хяналтын холбогдох байгууллага болон албаны хүмүүсээс тодруулсан юм. ГХЯ-ны эх сурвалж “Энэ тухай Филип пиний мэдээллийн хэрэгслээр гарсныг харсан. Тэр мэдээлэлд дурдсан Австрийн өргөмжит консул Д.Сэргэлэнгийн нөхрийн ажлыг ташаа бичсэн байна лээ. Түүний нөхөр нь “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат шүү дээ. Тэднийд ажиллаж байсан нь үнэн юм билээ. Тэрбээр Ерөнхий сайд байгаагүй, Батлан хамгалахын болон Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан.
Хууль хяналтын байгууллагынхан талийгаачийн нас барсан шалтгааны талаар бодит мэдээллийг та бүхэнд өгөх байх” гэв. Хан-Уул дүүргийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Филиппин улсын иргэн нэг эмэгтэй нас барсан. Филиппин эмэгтэй амиа алдсан нь гаднын ямар нэгэн нөлөөгүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр хордож нас барсан шинж тэмдэг илэрсэн. Нарийвчилсан шинжилгээний явцад “Зүрх муутай, сэтгэл санааны тайван бус байдлаас болж тайвшруулах эм байнга хэрэглэдэг, түүнийгээ хэтрүүлснээс амиа алдсан” гэсэн дүгнэлт гарсан байсан. Мөн гэрчүүд болох түүний найз, хэд хэдэн филиппин хүнээс тайлбар авахад Гэр бүлийн таагүй харилцаатай, нөхрөөсөө салж байсан. Түүнээс болж тайвшруулах эм ихээр хэрэглэж байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ бүгдэд үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.
Энэ асуудлаар болон манайд байгаа Филлиппин иргэдийн талаар тус улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул С.Бэхбаттай ярилцлаа.
-Филиппин улс Монголд хэзээнээс Өргөмжит консулын газраа нээсэн юм бэ. Тус улсын талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Би Филиппин улсын Өргөмжит консулаар 2011 оны хавраас ажиллаж байна. Тус улсын Өргөмжит консулаар томилог дож буй хүмүүс Ерөнхийлөгчид нь тангараг өргөдөг уламжлалтай. Энэ тангарагаа би өнгөрсөн жилийн наадмаар өргөж, энэ хүндтэй ажлыг хүлээн авсан. Миний хувьд тус улсад олон удаа очсон. Парламентын гишүүд, сайд нараас авахуулаад жирийн иргэн олон хүнтэй танил. Тэдний зөвлөснөөр намайг сонгож, энэ хүндтэй ажилд томилсон байх. Монголд 20 гаруй улсын Өргөмжит консул байдгийн нэлээд ачаалалтай ажилладаг нь би байх. Учир нь манай улсад Филиппиний олон иргэн ажиллаж, амьдарч байна. Тус улс дэлхийн II дайны дараа Азид эдийн засгийн хөгжлөөрөө хоёрдугаарт орж байсан. Гэвч Ерөнхийлөгч Маркос Засгийн эрхийг гартаа авснаар 1950-иад оны сүүлчээр дарангуйллын тогтолцоотой болж, хөгжил нь уруудаж, хээл хахууль газар авч, хүний эрх ноцтой зөрчигдөх болсон. 1980-аад оны дунд үеэс Маркосыг эсэргүүцсэн тэмцэл өрнөж, АНУ-аас Маркосын оронд сонгогдох магадлалтай Акино гэж хүн ирэхэд нь тэд цаа зал сан байгаа юм.
Улмаар сонгууль явуулж ялсан гэх хуурамч дүн гаргаснаас улбаатай бос лого болж, Акиногийн эхнэ рийг Ерөнхийлөгчөөр сонгосон. Өдгөө Акиногийн хүү Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Филиппин манай орны нэгэн адил газрын хэвлийн баялаг арвинтай, зэс, алт мөнгө, никель бий. Тус улсад электроник, хүнд хөнгөн үйлдвэр хөгжсөн. Эдийн засаг нь хурдацтай хөг жиж 2050 он гэхэд эрчим тэй хөгжих 11 орны тоонд багтаж байгаа. Тус улсад уул уурхай хөгжсөн, үндэсний том компа ниуд олонтой. Тиймээс ма най компаниуд тус улсын компаниудтай хамтран ажиллах боломжтой.
-Манай улс хэдэн оноос дипломат харилцаа тогтоосон юм бэ?
-1973 оны араваннэгдүгээр сарын 11-нд тухайн үеийн БНМАУ, Филиппин улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Ирэх онд 40 жилийн ой болох юм. Энэ хүрээнд соёл урлагийн арга хэмжээ болон бизнес уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Хүмүүс нь тийм ядуу байдаг юм уу. Яагаад манай оронд ирээд гэрийн үйлчлэгч хийдэг юм бол?
-Филиппиний ард түмэн бичиг үсгийн боловсрол өндөртэй, бараг 94-95 хувь нь бичиг үсэгтэй, англи хэл маш сайн мэддэг, 90 гаруй сая хүн амтай, 10 гаруй сая нь дэлхийн бараг бүх оронд ажиллаж амьдардаг. Манайхан БНСУ руу ажиллахаар явж байгаа шиг, Филиппиний иргэд ч бас тийм байдлаар манайд ирж байна. Манай улсад байгаа филип пинчүүд компаниудад мэргэжилтэн, ин женер, ресторанд тогооч, ху дал дааны менежер хийж буй. Гэрийн үйлчлэгч, хүү хэд асрагч нь харьцангуй цөөн шүү дээ. Монголд Филиппинээс олон хүн ирж бай гаа нь хаана эрэлт байна, тэнд нийлүүлт байдаг зах зээлийн зарчмаар явагдаж буй зүйл.
Манай улсын эдийн засаг сайжирч, эрчимтэй хөгжиж, хүн амын орлого мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа энэ үед манай иргэд мэргэшсэн хүмүүсээр хүүхдээ асруулаад, хүүхдүүддээ зориулах цаг заваа ажил амьдралдаа зарцуулах боломж бүрдээд байгаа юм. Манайхан хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас ажиллах хүчин авах хэрэгтэй гэдгийг энэ дашрамд хэлье. -
Ер нь манайхан филиппин гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийг яаж сонгодог юм бол?
-Гэрийн үйлчлэгч нарын тухайд голдуу хувь хүн өөрсдөө, эсвэл танил талаараа дамжуулж авсан байдаг. Хувь хүмүүсийн авчирсан үйлчлэгч нар нь хэлний мэдлэг дутмаг, ажиллах чадвар муу, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэх нь тодорхойгүй гэх мэт зөрчилтэй. Тиймээс Монголд ажиллахаар ирсэн филиппинчүүдийн ажиллах гэрээг Өргөмжит консулын га зар бүртгэсний дараа ГИХАЭГ-аас нэг жилийн хугацаатай буюу урт хугацааны виз олгодог. Бид хамтран ийм алхам хийснээр тус улсын иргэдийг хууль бусаар Монголд нэвтрүүлэхгүй, тэдний эрх ашгийг хамгаалахад чухал алхам болж байна.
-“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан филиппин эмэгтэй амиа алдсаныг нутаг нэгтнүүд нь эмзэглэн хүлээн авч эсэргүүцлийн жагсаал хийсэн тухай хэвлэлд мэдээлсэн байна. Та тус улсыг төлөөлсөн Өргөмжит консулын хувьд болсон асуудлын талаар сайн мэдэж байгаа байх?
-Нэг айлд ажиллаж байсан филиппин гэрийн үйлчлэгч нь нас барсан тухай мэдээлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд надад ирсэн. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр хордлогоор амиа алдсан гэж байсан. Задлан шин жилгээ хийсний дараах эцсийн дүгнэлтээр зүрх нь ачааллаа дийлэлгүй зогссон гэж байсан. Түүний амиа алдсан шалтгааныг тодруулахаар Монголын талаас хууль хяналтын бүх байгууллага оролцож, цогцсыг нь нутаг руу нь явуулах ажлыг Өргөмжит консулын газраас зохион байгуулж, холбогдох баримт бичгийн хамт явуулсан. Филиппинд ар гэрийнхэн нь гомдолтой хэмээн жагсаал цуглаан зохион байгуулсан талаар сонссон. Ар гэрийнхэнд нь зарим зүйлийг тодруулах асуудал байгаа бололтой. Энэ асуудлаар мэргэжлийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох байх.
-Манайд ажиллаж байгаа филиппин гэрийн үйлчлэгч нарын ажиллах нөхцөл ямар байдаг бол. Хэчнээн долларын цалин авдаг тухай та мэдэх үү. Талийгаач гэр рүүгээ маш бага хэмжээний мөнгө явуулсан гэсэн мэдээлэл байсан болохоор энэ асуултыг тавьж байгаа юм л даа?
-Манайд албан ёсоор ажил лаж байгаа гэрийн үйлчлэгч нарын ажиллах нөх цөл нь боломжийн гэж би ойлгодог. Тэр хүмүүстэй уулзахад өөрсдөө ч бас гайгүй гэж ярьж байсан. Гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин улсынхаа бодлого, хуульд зааснаар 400 ам.доллараас доошгүй байх ёстой байдаг юм билээ. Ажил олгогч нь цалингаа өгөхгүй, бага өгөх гэх мэтийн үл ойлголцол зарим тохиолдолд гардаг ч бид ажил олгогч нартай ярилцаж, хууль журмыг нь хэлж өгдөг.
-Та албан ёсоор ажиллаж байгаа гээд яриад байх юм. Албан бусаар ажиллаж байгаа хүмүүс байдаг юм уу?
-Албан ёсоор ажиллаж амьдарч буй хүмүүсээс гадна ГИХАЭГ-аас Монгол Улсад ажиллах виз аваагүй, тэнд болон манайд бүртгүүлээгүй цөөн тооны хүн байх шиг байна. Ажил олгогч нар нь хууль тогтоомж мэддэггүй, эсвэл хэнэггүйгээс ийм байдал үүсдэг. Саяхан УИХ-аас “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг баталснаар гэрт нь үйлчлэгчээр ажиллаж байгаа хүмүүсийг заавал виз, зөвшөөрөл авсан байхыг шаардсан. Үүнийг иргэд маань анхаарах ёстой
Г.ЦОЛМОН