Өмнөд хөршид манай улсын олон иргэн хоригдож байгаагаас нэлээд нь хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж буй юм. Богино хугацаанд ахиухан мөнгө олох зорилгоор хар тамхи зөөж яваад баригдсан, эсвэл санамсаргүйгээр энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон хүн ч цөөнгүй байгаа талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар ярив. Монгол Улсын соёлын сарын нээлт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод саяхан болсон бөгөөд энэ үеэр түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Манай улсын олон иргэн Хятадад хоригдож байна. Яг хэдэн хүн байгаа вэ. Тэднээс хэд нь хар тамхины хэргээр баригдсан бэ?
-Төв Хятад, дээр нь Хонконг, Макаог нэмбэл өнөөдөр нийт 120 гаруй монгол иргэн ямар нэгэн байдлаар эрх чөлөөгөө хасуулан, ял эдэлж, гэмт хэрэгт сэжигтнээр саатуулагдан хоригдож байна.
-Сүүлийн үед Хятад улсад монголчууд хар тамхины хэрэгт их холбогдох боллоо. Энэ тоо эрс өссөн гэж дуулсан. Таныг томилогдож ирснээс хойш байдал ямархуу байна вэ?
-Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Хонконг, Макаод хоригдож байгааг оруулахг үйгээр төв Хятадын хэмжээнд 34 хүн бий. Энэ бол үнэхээр анхаарал татахаар хэмжээнд хүрсэн. Бидний авсан мэдээ дүнгээс үзэхэд өөрсдөө хар тамхи хэрэглээд, эсвэл борлуулж ашиг олох сүлжээ бий болгоод байгаа зүйл хараахандаа алга. Гэхдээ хар тамхийг хил дамнуулж зөөх, зөөвөрлөгчийн хэлбэрээр манай иргэдийг маш их ашиглаж байна. Ялангуяа зүүн өмнөд Азийн нэлээд хэдэн оронд хар тамхины том сүлжээ бий болчихсон. Зарим улс руу манай иргэд визгүй зорчдог шүү дээ. Үүнийг гэмт хэргийн бүлэглэлүүд ашиглаад байна. Монголд очоод “Гадаадад өндөр цалинтай, нас хүйс харгалзахг үй ажилд зуучилна” гэсэн зар тавьж, энэ талын мэ дээлэл хомс, боловсрол тааруу, мөнгө төгрөгийн гачигдалтай иргэдийг сонгож авдаг. Тэндээсээ хүмүүсээ аваад гадаадад тодорхой улсад аваачаад зочид буудалд байр луулаад хар тамхи залгих бэлтгэл хийлгэдэг. Тэгээд су далж байгаад зөвхөн нэг чиглэлээр биш, Хятадын маш олон хотоор хар тамхи оруулж ирж байгаа юм. Жишээлбэл, Чинду, Шинжэнь, Тянжинь, Шанхай, Бээжин гээд. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ялангуяа өнгөрсөн жил маш олон хүн баригдсан. 16-17 хүн баригдаад байна. Тэд бүлгээрээ, бүр зургаан иргэн нэг дор баригдаж байх жишээтэй. Энэ бол үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал. Ялан гуяа, Малайз маш их анхаарал татаж байна. Малайз руу манай улсын энгийн паспорттой иргэд 30 хүртэл хоногоор визгүй зорчдог. Тэнд хүмүүсийг аваачиж, бэлт гэл хийлгээд, сиймхийг нь харж бай гаад бөөнөөр нь явуулж бай на. Тэр зургаан ир гэн баригдсан яг тэр үед Ма лайзаас Хятад руу нисэхээр онгоцны тийз захиалсан байсан Монголын 21 иргэн нислэгээ цуцалсан мэдээ бий. Энэ юуг харуулж байна вэ гэхээр зургаа байтугай хүн тэнд байна гэдэг нь нотлогдсон гэсэн үг. Тус гай зохион байгуулалттай бүлэглэл бий болсон. Тэд хар тамхи зөөгч хүмүүсийг Монголоос аваачиж зуучилдаг. Дээр нь Малайзад гэмт хэр гийн бү лэглэлүүдтэй хол богдсон улс дамжсан сүл жээ ажиллаж байна гэдэг нь тодорхой. Үүнийг бид ту хайн үед нь эрх бүхий бай гууллагуудад мэдээлж бай гаа. Энэ талаар хэвлэл мэ дээллийнхэнд мэдээлэл өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа гээд нууцалдаг нь буруу. Энэ бол улс дамжсан их том асуудал болжээ. Үүнийг нууж хаагаад байх шаардлагагүй. Тэр дунд бусдад хууртагдаад гэмт хэрэгт холбогдчихсон ч хүн бий.
-Хар тамхийг ихэвчлэн ямар аргаар тээвэрлэж байна вэ?
-Хар тамхи зөөлгөж байгаа үндсэн хэлбэр нь эм шиг капсул маягаар хийчихсэн зүйлийг залгиулдаг. Хувь хүний өөрийнх нь байдлаас шалт гаалаад 200 гр-аас 1,2 кг хүртэл залгиулдаг юм байна. Бидэнд ирж байгаа мэдээллээс харахад монгол иргэд дотор хамгийн ихдээ 1,2 кг-ыг залгисан хүн бий. Паспорт олгож байгаа бүрт гэлийн ажил маш муу байна. Жишээ нь, өнгөрсөн оны эцсээр Монголын нэг иргэн хар тамхи залгиж ирээд Бээжинд баригдсан. Түүнд хар тамхийг нь гаргах эмчилгээ хийж байх үед эм нэлгийн цонхоор үсэрч амиа хор лосон. Тэр хүн хоёр өөр хү ний нэрээр хоёр паспорттой байсан. Нийт дүнгээр 12 удаа Малайз, Хятад хоёрын хооронд зорчсон байсан. Үүнээс харахад манай холбогдох байгууллагуудын анхаарал сул байна. Бүртгэлийн байгууллагууд ийм боломж олгожээ. Тийм учраас бидний сэт гэлийг түгшээж байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэнтэй аль болох ойр ажиллая гэж бодож байгаа. Тэгж байж хүмүүстээ сэрэмжлүүлэг өгч хэнд, хаана ашиглагдаж байгааг мэдүүлэх хэрэгтэй. Ялангуяа иргэддээ хэлэхэд, бусдын ачааг ямар ч тохиолдолд бүү аваа рай. Сайн таньдаг, хамт сур даг найз нь ч юм уу “Үүнийг Бээжинд байгаа дүүд минь хүргээд өгөөч” гэвэл авч болохгүй гэдгийг хатуу сануулмаар байна.
-Ийм маягаар хохирч баригдсан хүн олон уу?
-Цөөн боловч байгаа. Энэ чемоданыг манай дүүд хүргээд өгөөч гэхэд л тэр нь давхар ёроолтой, дотор нь бараг хоёр кг гаруй хар тамхи нуучихсан тохиолдол гарсан. Гаднаас нь хараад мэдэх аргагүй. Хилийн нарийн шалгалтаар харахад давхар ёроолтой чемодан хийгээд дотор нь хар тамхи нуусан нь илэрдэг. Тийм учраас гадаадад зорчиж байгаа, ялангуяа Зүүн өмнөд Азийн орнууд руу зорчиж байгаа иргэддээ зориуд анхааруулж сэрэмжлүүлэх зүй ёсны шаардлага энэ юм. Энэ талаар мэдээлэл хийж, нэвт рүүлэг бэлтгэж, байнга са нуулж сэрэмжлүүлэхгүй бол зарим нь санаатайгаар, зарим нь огт санаандгүйгээр хэрэгт орж байна.
-Хятад улс хар тамхитай холбоотой асуудалд маш хатуу ханддаг. Хар тамхины хэрэгт холбогдсон манай иргэд ямар ял шийтгэл сонсоод байна. Цаазаар авахуулах ялтай хэдэн хүн байна вэ?
-Ер нь Хятадад маш хатуу. 50 гр-аас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор оруулж ирсэн бол цаазаар авах ял ногдуулдаг. Гэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хүнд уруу татагдсан, хууртагдсан, эсвэл завдсан ч гэдэг юм уу, тэр утгаар нь ялгавартай ханд даг. Гэхдээ олон удаа хар тамхи зөөсөн, санаатайгаар хил давуулсан хүмүүст ямар нэг өршөөл байхгүй. Өнөөдрийн байдлаар манайхаас гурван иргэн цаазын ял авсан. Дам дингийн хэргийг та нар мэднэ. Тэр хү- ний хэрэг давж заалдах бүх шатны шүүхээр орсон. Хам гийн сүүлд тус улсын Дээд шүүхийн шийдвэр гарч цаа заар авах ялыг нь хоёр жил харгалзан гүйцэтгэхээр үл дээсэн. Одоо жил гаруй х угацаа өнгөрлөө. Байгальмаа гэ дэг эмэгтэйд цаазаар авах ял ногдуулсан. Эмэгтэй хүн, өө рийнх нь гэмшиж байгаа байдлыг харгалзаад ялыг нь бүх насаар нь хорих болгож өөр чилсөн. Саяхнаас ярьж бай гаад тодорхой хугацаатай бол гохоор боллоо. Бүх насаараа биш, 25 жил болгосон. Хугацааныхаа ихэнхийг суугаад ирэхээр шилжүүлдэг. Манайханд нэг буруу ойлголт байгаа юм. Гэмт хэрэгтэн солилцоно гэхээр гэмт хэрэгт холбогдсон хүн болгоныг л Монгол руу сольж аваад байдаг юм биш. Гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан тэр хүнийг ялаа эдлээд, гэмшээд, учруулсан хохирлоо нөхсөн юм уу, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай үед л шилжүүлдэг. Гэмт хэрэг хийгээд ял авчихсан хүн болгоныг шилжүүлнэ гэ хэд хэцүү. Мэдээж хэрэг бид хүмүүсээ аль болох л шилж үүлж авахаар хөөцөлдөнө л дөө. Хэлэлцээр хүчин тө- гөлдөр болоогүй байгаа шүү дээ. Их хурал баталчихсан. Хятадын их хурал батлаад хоёр талаас батламж жуух бичгээ солилцоод, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Хүчин төгөлдөр болоогүй ч Хятадын талаас манай руу ялтан шилжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн шилжүүлж өгсний хоёр нь эмэгтэй.
-Ямар хэрэг хийсэн хүмүүс вэ?
-Хар тамхины хэрэгтэй эгч, дүү хоёр. Тэр хоёрыг эрүүл мэндийн шалт гаанаар шилж үүлсэн. Биеийн байдал нь их муу байсан.
-Цаазаар авах ял сонссон гурав дахь хүн нь хэн бэ?
-Өнгөрсөн оны есдүгээр сард баригдсан зургаан хүний нэг. Манай хэвлэлүүдэд Тянжинь гээд буруу бичээд байна лээ. Шинжэнь гээд Хонконгийн орчимд байдаг хот л доо. Тэр хүн их хэмжээний хар тамхи авч яваад баригдсан, дээрээс нь олон удаа давтан үйлдсэн. Нэр улсыг нь одоо хэлээд яахав. Шүүхийн шийдвэр нь албан ёсоор ирээгүй байгаа. Бидэнд утсаар мэдэгдсэн. Хятадын албан ёсны шүүхийн шийдвэрийг монгол хэлтэй хүнээр алдаагүй орчуулуулаад бидэнд өгөх ёстой. Тийм хүн тэнд олдож өгөхгүй л байна. Монгол оюутан юм уу, монгол хүн аваад хийлгэе гэхээр тэд зөвшөөрдөггүй. Өөрийн талын найдвартай хүнээр орчуулуулна гэдэг. Бусад тав нь 18-25 жилийн ял авсан. Зарим нь анх удаагийн хэрэгтэй, мэдэхгүй хуур тагдаад очсон хүн бий. Гэхдээ тэдэнд маш хүнд ял ногдуулсан. Өмнө зүгийн тэр халуун оронд ял эдэлнэ гэсэн үг л дээ. Бидний хөөцөлддөг зүйл бол нэгэнт ялаа эдэлж байгаа үед нь нөхцөлийг нь аль болох хөнгөрүүлэх үүднээс өмнө зүгийн халуун орноос хойд зүг рүү, болж өгвөл Бээжин хавьцаа, Өвөрмонгол, Хөх хот руу шилжүүлдэг юм. Тэгэхээр агаар нь арай сэрүүн хуурай болдог. Чийгтэй халуун газар манайханд их хэцүү, бие хаа нь дорхноо мууддаг.
-Дамдингийн цаазаар авах ялыг хэлтрүүлж өгөөч гэж Монгол Улсын Ерөнхийл өгч захидал бичсэн. Тэр ажил ямар шатандаа байгаа вэ?
-Ер нь бол тэр чинь их удаж бай гаа хэрэг. Шүүхийн бүх шатыг дамжаад ямар ч байсан эц сийн шийдвэр гарахын өмнө Ерөн хийлөгчийн захидал ирээд хоёр жил харгалзан гүйцэт гэхээр хорьсон байгаа. Энэ хооронд бас юу ч болох билээ. Төрийн тэргүүн хүсэлт тавьж байгаа гэдэг утгаар Хятадын тал бас анхаарч хандсан байх л даа.
-Дамдингийн гэр бүлийн хүмүүс бас хар тамхины хэрэгт холбоотой гэсэн үү?
-Түүнийг ёстой мэдэхгүй. Хятад биш, өөр улсаар явсан байж магадгүй. Казахстан хавиар гэж дуулсан. Энэ хүн бол Шинжаан Уйгарт байгаа. Манайхаас очиж уулздаг. Бид хуваарь гаргаад хүмүүстэйгээ ээлжлээд уулздаг. Консулын ажилтан гэдэг утгаараа Элчин сайдын ямнаас хүн очиж уулзах боломж байдаг. Гэхдээ ярих юм, цаг хугацаа хязгаартай. Энд тэнд хурал зөвл өлгөөнөөр очсон дипломат ажилтнууддаа зориуд үүрэг өгч, очоод уулзаарай гэдэг. Тэнд байгаа хүмүүс гэмт хэрэг хийсэн буруутай нь үнэн. Гэхдээ биднийг очоод уулзаад явахаар “Энэ хүний чинь араас хөөцөлддөг, анхаардаг юм байна, хамаагүй харьцаж болохг үй юм байна” гэдэг мессеж өгдөг юм байна.
-Хар тамхийг залгиж тээвэрлэдэг гэлээ. Тухайн хүний биед ямар хор хө- нөөлтэй байдаг бол. Онгоцны үйлчлэгч нар эхний мэдээлэгч нь гэдэг?
-Тэр үнэн. Ямар нэгэн хоол унд биш. Тийм их хэмжээний гаднын биет залгичихсан хүн чинь онгоцонд ороод суухад андашгүй байдаг юм байна л даа. Юм идэж уудаггүй. Жорлонд ордоггүй. Хоолны үнэр ч авч чаддаггүй. Хөдөлгөөнгүй суудаг. Хар хөлс нь цуваад халуурсан хүн шиг л явдаг. Тиймэрхүү сэжигтэй хүмүүсийг онгоцны үйлчлэгч нар хараандаа аваад мэдээлэл өгчихдөг. Ер нь бол Малайзаас ирж байгаа Монголын бүх иргэнийг Хятадын бүх боомтод нарийвчлан шалгадаг болсон. Аялал жуулчлал, бизнес, албан ажлаар явж байгаа хүмүүсийг хүртэл шалгах болсон. Нэг талаас маш эвгүй, үл хүн дэтгэсэн байдал бас харагдаад байгаа. Бид эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэхдээ цаана нь яалт ч үгүй 20-30-аараа хар тамхи зөөж орж ирээд баригдаад байгаа болохоор аргагүй.
-Гадаадад байгаа дип ломат төлөөлөгчийн газрууд дундаа танайх хамгийн том нь байх аа. Нийт хэдэн дипломат ажилтан, албан хаагчтай вэ?
-Ер нь тийм. Москва манайх хоёр ойролцоо байсан. Манай ажлын ачаалал харилцааны цар хүрээ сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулаад Элчин сайдын яамны үүрэг, ажилтнуудын ачаалал их бол сон. Өнөөдрийн байдлаар тө вөөс томи логдож ирсэн 16 дипломат ажилтан, техникийн долоо, үйлчилгээний ажилтнууд гээд 33 хүн ажилладаг. Гэр бү лийн хүмүүс нь үйлчилгээ, санхүү, аж ахуйд ажилладаг. Орон нутгаас бас гурван хүн ажиллуулж байна. Цаашдаа ч энэ тоог нэмэх шаардлага бий. Яагаад гэвэл ажлын ачаалал дийлдэхгүй байна. Ялангуяа иргэдийн асуудал маш их. Саяхан болсон зөвлөлг өө ний үеэр нэг жилд Хятад, Монголын хооронд хоёр улсын 1.3 сая иргэн зорчдог гэсэн тоо гарсан байна лээ. Түүний 80 орчим хувь нь монголчууд. Тэгэхээр жилдээ давхардсан тоогоор манай хүн амын бараг тал нь Хятад руу зорчиж байна. Үүнтэй холбогдуулаад иргэдийн зү гээс гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болж хо хирох, өвчин зовлонд өртөх, нас барах, наанадаж бичиг ба римтаа хаяж үрэгдүүлэх гээд олон асуудал гардаг. Тийм учраас манай консулын газрын ачаалал маш их болоод байна.
Г.Оюунгэрэл