Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанх үүтэй холбогдон дараах мэдээллийг авлаа. Тэрбээр Н.Энхбаяртай уулзахаар Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд очсон байв.
-Монгол Улсын Ерөнхийл өгч байсан хүн хуулиа дээд зэргээр биелүүлэх учиртай. АТГ-ын мөрд өн байцаагч Н.Тамир ирж уулзахыг удаа дараа хүсэж байсан юм билээ. Яагаад таван сарын хугацаанд нэг ч удаа очиж уулзаагүй юм бэ?
-АТГ-ынхан Н.Энхбаярын хүүд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм билээ. Энэ хэрэгтээ сэжигтнээр татан, мэдүүлэг өгөхийг шаардсан. Хүн аав, ээж ах дүү, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгч, баримт үзүүлэхг үй байх эрхтэй. Тэгээд ч үндэслэлг үй зүйлээр хэрэгт татаад байхад хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөх хүн байх уу.
-Сүхбаатар дүүргийн шүүхийн хэн гэдэг шүүгч ийм шийдвэр гаргасан юм бол. Н.Энхбаярыг Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр, “Өрг өө” зочид буудлын хувьчлалын асуудлаар шалгаж буй тухай хэвлэлд удаа дараа гарсан. Албадан саатуулсан нь энэ хэрэгтэй холбоотой юу?
-Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч н.Оюунтуяа захирамж гаргаснаар албадан саатуулсан. Хуульч хүний хувьд түүний гаргасан захирамжийг хараад би гайхсан. Шүүгч хүн байж хууль бус захирамж гаргажээ. Н.Энхбаярыг гурван асуудалд буруутган хэрэгт татаж байгаа юм билээ. Нэгдүгээрт, хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж буй нь хууль бус үйлдэл. Хоёрдугаарт, үнэгүй тараасан номтой түүнийг холбоотой гэдэг. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор мэндчилгээ дэвшүүлсэн гаднын Ерөнхийлөгчдийн мэндчилгээтэй номыг БНСУ-д хэвлүүлсэн юм билээ. Энэ номыг МИАТ компани авчраад, холбогдох газруудад үнэг үй тараасан байдаг. Энэ нь манай үйлчлүүлэгчид огт хамаагүй зүйл. Эцэст нь TV9 телевизийн техник хэрэгслийг хууль бусаар авсан, завшсан гэж буруутгадаг. Энэ асуудлын хөөн хэлэлцэх хугацаа нь дууссанаас гадна прокурорын байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон.
-Та албадан саатуулсныг хууль бус гэж үзэж байгаа юм билээ. Шүүгчийн захирамж, АТГ-аас гаргасан тогтоолыг танд болон Н.Энхбаярт танилцуулсаар байхад яагаад эсэрг үүцээд байсан юм бэ?
-Н.Энхбаярыг албадан саатуулахын тулд ар гэр, ойр орчны хүм үүсийнх нь амгалан тайван байдлыг алдагдуулан хүч хэрэглэн дайрсан. Мөн үзэл бодлоо илэрхийлэхээр очсон хүмүүс тодруулбал, УИХ-ын гишүүд, бие хамгаалагч, намын нөхдийн эрх чөл өөнд халдсан. Тэрбээр огт эсэрг үүцээгүй байхад хүч хэрэглэн дайрах шаардлага байгааг үй. Төрийн хамгаалалтад байгаа хүний эрх чөлөөнд халдах гэж байгаа бол эхлээд УИХ-д хандах ёстой гэв.