Монголын найрамдал, хамтын ажиллагааны 64 дэх удаагийн өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Энэ үеэр Орос, Монголын найрамдалд онцгой хувь нэмэр оруулсан багш нарыг шагналаа. Тодорхой хэлбэл, Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн захирал Наталья Антипова Викторовнаг энэ өдөр шагнасан юм.
Тус сургууль 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба 18 жилийн туршид эдийн засаг, санхүүгийн салбарт өндөр мэргэжилтэй мэргэжилтнүүдийг төгсгөн гаргадгаараа алдартай аж. Мөн эл сургуульд чанартай дээд боловсрол олж авах бүх нөхцөл бүрдсэн: оросын холбооны стандарт боловсролын хөтөлбөртэй гэнэ.
Үүнээс гадна Орос III сургуулийн хичээлийн эрхлэгч Оленкова Наиля Ураловнаг шагнаж урамшууллаа. тус сургуулийнхан өнөө жил 32 жилийн түүх ойгоо тэмдэглэж байгаа ажээ.