Зүрхний өвчтэй хүүхдүүдээ гадаадынхнаар эмчлүүлсээр л байх уу
Манай улс одоо болтол зүрхний хүнд өвтэй хүүхдүүдээ гадаадынхныг царайчилж эмчлүүлсээр буй. Ялунгуяа зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн, хавсарсан гажигтай хүүхдүүдийг нэг бол гадаадад, эсвэл олон улсын эмч нарыг гуйж дотооддоо мэс засал хийлгэж байна.
2025-01-13
“Бүсээ чангалаад” боловсролдоо л хөрөнгө оруулъя
Нийслэлчүүд замын түгжрэлээсээ салах гэж өнгөрсөн хугацаанд элдэв бусын л арга хэрэглэв. Тээврийн хэрэгслийн албан татварыг хэд дахин нэмж, авто замуудаа өргөтгөлөө. Цөөнгүй гүүр барьж, хурдны зам ч тавив, тусыг олдоггүй ээ.
2025-01-08
1000 стандарттай ч мөрддөггүй Монголын эмнэлгүүд
Манай улсын эрүүл мэндийн салбарт эдүгээ 30 гаруй хууль, эрх зүйн акт үйлчилж байна. Стандартын тоо нь л гэхэд дангаараа 980 гаруй гээд бод доо. Харамсалтай нь, албаныхан үүнийхээ ихэнхийг нь дагаж мөрдүүлдэггүй, хангуулж хянадаггүй атлаа “Энэ ч хууль нь болохгүй байна, нэмж боловсруулъя.
2025-01-06
Хөдөлмөрийн биржүүд “унтаж” байна
Амжилттай ажиллаж буй, хувийн нэгэн биржийн төлөөлөл “Төрийн албаны биржийнхэн ажил хайгчдыг мэргэшүүлэх, ур чадвар эзэмшүүлэхэд төдийлөн анхаардаггүй. Халамж, үйлчилгээний хэлтсүүдийн хүний нөөц “хоцрогдсон”. Биржүүдийн ажлын явцыг бусад улс орны хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаатай харьцуулахад өчнөөн жилээр “сүүл мушгиж” яваа нь үнэн.
2024-12-24
Бэлэн байдлаа хангаагүй ЭМЯ-ныханд хариуцлага тооцъё
Ирээдүйд Монголыг удирдаж, хөгжүүлэх хүүхдүүд өнөөдөр эмнэлгийн шалан дээр ханиад, хатгалгаандаа баригдчихсан хэвтэж байна. Тэднийг энэрч өрөвдөх эрх мэдэлтэн энэ улсад нэг ч алга. Угаасаа л ийм байж ирсэн дээ. Эрх баригчид жил бүрийн энэ үеэр хүүхдийн өвчлөлд анхаарах нь битгий хэл, аль хэдийн утаагаар улс төр хийн, яавал түүгээр далимдуулан хэдэн төгрөг шамшигдуулах вэ гэдэг “марафон”-д гүйж байдаг.
2024-12-20
Регистрийн дугаар бүх шатанд алдагдсаар байх уу
Хэдхэн хоногийн өмнө хүүхдийнхээ сим картыг сэргээхээр “Юнител”-ийн нэгэн салбарт очлоо. Үйлчилгээний ажилтан нэгж авахаар ирсэн ахмадууд болон сим карт сэргээлгэхээр хандсан иргэдийн утасны болон регистрийн дугаарыг асууж, тэрүүгээр нэг орилох. Үйлчлүүлэгчид ч түүнд нь огтхон ч цааргалахгүй бөгөөд олон хүний дунд өөрсдийн хувийн мэдээллийг хээвнэг хэлж байх юм.
2024-12-16
Хорт хавдрын хоцрогдсон системийн золиос болсон монголчууд
Монгол Улс хорт хавдрын оношилгооны чанар, хүртээмжээ сайржуулахгүйгээр, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүйгээр, эмчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэхгүйгээр энэ өвчинтэй тэмцэж үнэндээ хүчрэхгүй нь ээ. Жил бүр 7000, 8000 хүн уг өвчнөөр оношлогдож байгаагийн 65-70, зарим тохиолдолд 85 хувь нь хожуу шатандаа хавдартай нь илэрч байна.
2024-12-10
Халтирч унасан газрынхаа эзэмшигчээс хариуцлага нэхье
Нийслэлийн зам, талбай уламжлал ёсоор мөс, цасанд хучигдаж, хаа сайгүй гялаан гөлөөн үүсээд байна. Үүний улмаас хөгшин, залуугүй халтирч унан, гэмтэж бэртэх нь олшров. Тодруулбал, манай улс зам, талбай барьж, байгуулах стандартаа мөрддөггүй, орчны эрүүл ахуйн дүрэм журмаа хаана хаанаа биелүүлдэггүйгээс сүүлийн жилүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл огцом нэмэгдэх боллоо.
2024-12-05
Үнэ төлбөргүй үзлэгийн ард үр ашиггүй “урсаж” буй төсөв
Нийтээрээ нэг зүйлийг ойлгохгүй бол горьгүй нь ээ. Сайд, дарга нар нь ч тэр, иргэд, олон нийт ч ялгаагүй. Тэр дундаа “Үнэ төлбөргүй” гэх үйлчилгээнээс цөмөөрөө татгалзъя. Ингэж ярьж, бичихээ ч больцгооё. Учир нь өнөөдөр үнэ төлбөргүй зүйл гэж нэг ч байхгүй.
2024-12-03
Эмнэлгүүд ариун бус, аюултай орчин болж хувирчээ
Эмнэлэг уг нь өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэн эдгэрүүлдэг газар. Гэвч нөгөө талаас халдварын эх уурхай ч гэж хэлж болно. Амьсгалын замаар, цусаар гэхчлэн энд олон янзаар төрөл бүрийн өвчин тархах өндөр эрсдэлтэйг ДЭМБ хэдийн тогтоосон. Тэгвэл манай, ялангуяа улсын эмнэлгүүдийн дарга нар, эмч, ажилтнууд сүүлийн үед халдвар хамгааллын дэглэмээ сахин биелүүлээгүйгээс өөрсдөө өвдөх, цаашлаад үйлчлүүлэгчдийг аймшигтайгаар хохироох явдал гарсаар байгаа юм.
2024-11-29
Хүүхдийн төлөө гэх Х.Баасанжаргал
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-11-25
ЭМЯ: “Гардасил” вакцин үргүйдэлд хүргэхгүй
Манай улсын эмэгтэйчүүдийн хавдрын шалтгааныг умайн хүзүүнийх тэргүүлж, дэлхийд ч уг үзүүлэлтээр эхний байруудад жагсдаг. Тиймээс уг өвчнийг бууруулах, цаашид бүрмөсөн устгах зорилгоор охид, хөвгүүдийг энэ жилээс вакцинд хамруулахаар болсон юм. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийн эсрэг дөрвөн цэнт “Гардасил” вакциныг энэ сарын 25-наас улсын хэмжээнд 11 настай хүүхдүүдэд хийхээр бэлтгэж буй.
2024-11-21
Монголд хүүхдийн эрх хэвлийд байхаасаа зөрчигддөг
Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц (ХЭК)-ыг баталсан эл өдрийг 2017 оноос хойш дэлхийн нийтээр ийн тэмдэглэж, бяцхан иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлуудад нь олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. Монгол Улс ХЭК-д 1990 онд нэгдсэн. Тус конвенцоор хүүхдийн иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, эрүүл мэндийн тухай эрхийг нь баталгаажуулсан байдаг.
2024-11-20
Марко пологийн тэмдэглэлүүдээр Монголын эзэнт гүрний түүхийг харуулна
Италийн Венец хотын худалдаачин, нэрт аялагч Марко Пологийн тэнгэрт дэвшсэний700 жилийн ойг тохиолдуулан “Марко Поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өнгөрсөн баасан гарагт дэлгэв. Салбарын яам, Итали улсаас Монголд суугаа Элчин сайдын яамныхан болон Венецийн их сургуулийн монголч эрдэмтэн Элизабетта Рагагнин нар хамтран энэхүү үзэсгэлэнг гаргажээ. Марко Поло нь 1254 онд Италийн Венецэд төрж, 1324 онд нас барсан гэдэг.
2024-11-19