Шилдэг тогооч нараас суралцах, туршлага солилцох боломж олгох “Chefs networking” эвент ирэх сарын 10-нд “Holiday inn” зочид буудлын хурлын танхимд болно. Тус эвентэд оролцсоноор олон улсад мэргэжлээрээ суралцаж ирсэн тогооч нарын “Master”, “Junior class” хичээлд хамрагдаж болох аж. Тухайлбал, Франц улсын Лион хотын “Institut paul bocuse”-ийн тогооч Д.Бямбасүрэн “Франц нарийн боовны онцлог ба шеф бэлтгэх систем” гэсэн сэдвээр илтгэл тавина. Мөн веган хоолны гайхамшиг, хэрэглэгчийн сонголт ба хоолны өнөөгийн чиг хандлага, Монголын тогооч нар дэлхийн тавцанд хэрхэн ажиллаж байгаа зэрэг сэдвээр гадаадын шилдэг ресторанд ажиллаж буй тогооч нар хэлэлцүүлэг өрнүүлэх нь. Эл үйл ажиллагааны хөтөлбөрт амьд хөгжмийн тоглолт багтжээ. Тасалбарынх нь үнэ 80 000 төгрөг юм байна.
Бэлтгэсэн А.Дөлгөөн