Хэнтий аймаг, Жаргалтхаан сум Баян-Эрдэнэ багийн “Илжигний-Уурхай” гэдэг газар ачааны автомашинууд мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 18.47 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн 4“Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.