Өнөөдөр буюу долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт СБД-ийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болно.
Тэрбээр, шүүх хурлаа олон нийтэд нээлттэй хийлгэхийг хүсч буйгаа илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр миний шүүх хурал, маргааш 126 гишүүнтэй анхдугаар чуулган. Нийт эрхэм гишүүд, нам эвслүүд та бүхэндээ хандаж хэлэхэд хэвлэлийн эрх чөлөөнд хайртай байгаарай гэж хүсье дээ" гэжээ.