2024 оны зургадугаар сарын 28-ны өглөөний 06.00 цагаас эхлэн сонгууль зохион байгуулсан 20 гаран мянган төрийн албан хаагчид санал хураалт дууссанаас хойш буюу 23.00 цагаас эхлэн хяналтын тооллого буюу гар тооллого хийсээр байна. Хайрцгаас ширхэг, ширхэгээр гарч дүнг ажиглагчдад дуудаж танилцуулж байгаа аж. Гар тооллогын дүнг Сонгуулийн ерөнхий хороо 14.00 цагаас танилцуулахаар болжээ..