Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO)-ын Удирдах зөвлөлийн 111 дэх удаагийн хуралд Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны удирдлагууд амжилттай оролцлоо. Тус хурал нь Тайланд Улсын Бангкок хотноо 2024 оны зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд болсон бөгөөд хуралд 29 орныг төлөөлөн Удирдах зөвлөлийн нийт 41 гишүүн оролцов.
Дэлхийн сав баглаа боодлын байгууллага нь 1968 онд нийгэмлэг хэлбэрээр үүсэн байгуулагдсан, үндэсний болон бүс нутгийн сав баглаа боодлын хүрээлэн, холбоод, мэргэжлийн байгууллагууд, худалдааны холбоод зэрэг сонирхогч талуудыг нэгтгэсэн ашгийн бус, төрийн бус, олон улсын холбоо юм. Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо 2020 онд Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO)-ын гишүүнээр элссэн билээ.