Манай улс Иран руу хонины мах тогтмол экспортдог. Махны экспортын шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан, дараах мэдээллийг бэлтгэлээ. Монгол Улсаас Иран улс руу хонины махыг бэлтгэх үйл ажиллагаа ийн ид өрнөж байна. Тодорхой хэлбэл, хонины сэврээсэн гулууз махыг халал стандартын дагуу богино хугацаанд бэлтгэж, ариун цэвэр болон чанарын бүх стандартыг хангасан үйлдвэрт бэлтгэж, улмаар экспортод гаргаж байгаа аж. Энэхүү мах экспортлох үйл ажиллагаанд манай малчид маш идэвхтэй оролцож байгаа гэнэ.
Махны экспортын талаар малчин Д.Өрнөхбилэг "Ийм их зудтай хэцүү өвөл, хаврын дараа ингээд малаа тарга хүчтэй эрт таргалуулсны хүчээр ченжийн дамжлагагүй түүхэнд байгаагүй өндөр үнээр өгч байгаадаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Тэгвэл “Эко фүүдс трэйд”ХХК-ийн хөрөнгө оруулагч Habib Parmasi "Өнгөрсөн өвөл манай компани хувьд Иран талын худалдан авагч нартай нягт хамтран ажиллаж, өвлийн цагт малчдаас махыг нь зах зээлийн үнээс илүү өндөр үнээр авч, өвлийг хохирол багатай давах тал дээр бүхий л хүчин чадлаараа дайчлан ажилласан. Үр дүнд нь махны экспорт амжилттай эхэллээ. Малчид нь эл ажилд идэвхтэй оролцож байна" хэмээв.
Мөн “Эко фүүдс трэйд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Omid Tanassan "Манай компани нь монгол хонины махыг Иран улсад экспортлоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд малчин түмэнтэйгээ улам хамтран ойр ажиллаж байна. Энэ жил зуны улирал илүү эрт буюу сар орчмын өмнө эхэллээ. Нийт нутгаар өвс бэлчээр сайн сайхан зун болж байна. Энэ жил онцгой жил. Учир нь бид Монгол Улсад урьд өмнө байгаагүй хамгийн өндөр үнээр мал авсан. Малчдаас мах авахдаа дундын ямар нэгэн зууж болйон ченж дамжлагагүй шууд үйлдвэр дээрээ хүлээн авдаг" хэмээсэн юм.