УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт сонгуулийн 13 тойргийн 78 мандат, намын жагсаалтын 48 мандат, нийт 126 мандатын төлөө 22 улс төрийн нам, эвслээс 1336 нэр дэвшигч улс орон даяар өрсөлдөж байна.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр нэр дэвшигчиддээ үнэмлэхийг нь гардуулан өгөөд "Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 нэр дэвшигч, олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигчиддээ улс орныхоо өнцөг булан бүрд ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, хамгаалагч нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс амжилт, ялалтыг хүсэн ерөөе.
Улс төрийн нам, эвслүүд бодлогоор мэтгэлцэж, шударгаар өрсөлдсөн, иргэд, сонгогч та бүхэн эргэцүүлэн тунгаасан сонгууль болох болтугай" хэмээв.