Ес дэх удаагийн “Талын салхи” олон улсын мото фестиваль өчигдөр өндөрлөлөө. Уг фестивальд гадаадын улс орноос 450 гаруй мотоциклч зорин ирж оролцсон байна. Фестивальд оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэнийг зохион байгуулагчид нь онцолсон. Мотоциклчид цуваа үүсгэн Сүхбаатарын талбайгаас Цонжин болдогийг зорьсон юм. Үйл ажиллагааных нь гол хөтөлбөрүүд тэнд өрнөв. Тухайлбал, мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, циркийн тоглолт зэрэг арга хэмжээ болсон юм. Мөн урлагийн тоглолт уржигдар болсон бөгөөд “Ice top”, “Niciton”, “Tatar”, “Gangbay” зэрэг хамтлаг оролцжээ.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн үйл ажиллагаанд оролцогчид Цонжин болдогт майхан барьж байрласан юм. Фестивалийн үйл ажиллагааны сүүлийн өдөр мото клубүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулж өрсөлдсөн аж. Ингээд мотоциклчдын цуваа Улаанбаатар хотыг зорьсноор энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.
Бэлтгэсэн А.Үүл