2024 онд Улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27000 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ.
2024 оны зургадугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хотонт сумын 3000 га талбайд, Хайрхан суманд 2000 га талбайд тус тус тэмцлийн ажлыг гүйцэтгэв. Мөн Өлзийт, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хайрхан сумдад ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна.