Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ онд долоон аймаг, 40 сум, хилийн хоёр боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил гэрээний дагуу 2025 оны аравдугаар сарын 30-нд дуусахаар төлөвлөснийг хугацаанаас нь өмнө энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Нэгдүгээр багцын 68.6 км авто замын ажлыг гүйцэтгэгч “Наранбулаг-Хан” ХХК нь 2023 онд эхний 50 км-ыг гэрээт хугацаанаас өмнө ашиглалтад оруулжээ. Үлдсэн хэсэг болох 18.6 км авто замыг энэ онд хүлээлгэн өгнө. Хоёрдугаар багц болох 62 км авто замын ажлыг гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлж байгааг ЗТХЯ мэдээллээ.