БОАЖЯ болон Европын холбооны “СВИЧ-Эшиа хөтөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл II төсөл”-тэй хамтран эрчим хүч, дулааны шилжилт, хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн арга туршлагуудыг хоёрдогч хотуудын төлөөлөл болон бусад оролцогч талуудад танилцуулах харилцан санал солилцох зорилгоор “БАГА НҮҮРСТӨРӨГЧ БҮХИЙ ШИЙДЭЛ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг уулзалт “Бага нүүрстөрөгч бүхий шийдэл” сэдэв дор болов. Үүнд:
- БОАЖЯ, БХБЯ, ЗТХЯ, Орхон, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох газрууд
- НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Даян дэлхийн ногоон Хөгжлийн Институт (GGGI), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг олон Улсын байгууллагууд
- “ЮРЭКА”, “Hybrid house”, “Лийф центер”, “Грийн солар энержи”, “Бичура Энержи”, “Горгаз” зэрэг эрчим хүч-дулааны шилжилт, хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 60 хүн оролцож харилцан туршлага, мэдээлэл солилцон цаашид орон нутагт “Бага нүүрстөрөгч бүхий шийдэл”-ийг хэрхэн нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.