Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 24.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өнгөрсөн оны эхний дөрвөн сард аюулт үзэгдэл, осол 1519 удаа бүртгэгдсэн бол энэ жил 369-өөр өсөж, 1888 болжээ. Үүний 59.4 хувь буюу 1123 нь объектын түймэр бол 13.8 хувь нь иргэд тээврийн хэрэгсэлтэй цас, шаварт суусантай холбоотой, 5.1 хувь нь төөрсөн, сураггүй болсон осол аж. Энэ хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 151 бүртгэгдсэний 101 нь үер, 30 нь хүчтэй салхи, шуурга, 19 нь их хэмжээний цас орсноос үүдэлтэй байжээ. Харин биологийн гаралтай аюулт үзэгдэл буюу малын гоц халдварт өвчин 44, геологийнх буюу газар хөдлөлт 32 удаа бүртгэгдсэн байна.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд гарсан аюулт үзэгдэл, осолд 3098 хүн нэрвэгдэж, 21.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Бэлтгэсэн Н.Мишээл