Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +8...+13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +3...+8 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.