Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг есөн хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол орны ойн сан 7.9 хувь байгаа бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд иргэн бүр мод тарьж эх орныхоо ирээдүйг бүтээлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ Иргэн бүр биелүүлэх үүрэгтэй билээ.
“Ойгоо алдсанаар хөрсөө, хөрсөө алдсанаар мөнх цэвдэг, мөнх цэвдгээ алдсанаар газрын гүний цэвэр усаа алдах эрсдэлтэй юм. 2016 оны байдлаар ойн сангийн 1836.5 мян.га талбай ойн түймэр болон хөнөөлт шавжид, 0.9 мян.га талбай байгалийн гамшигт (салхи, шуурга, цас) нэрвэгдсэний, 106.7 мян.га талбай мод бэлтгэл явагдсаны улмаас доройтолд орсон байна.
Доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойн талбай, нөөцийг нэмэгдүүлдэг аж. Манай улс 1971 оноос уг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэсэн ба 1980-аас 2016 оны хооронд 199144.9 га талбайг ойжуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ Иргэн бүр биелүүлэн Хүн бүр Мод тарьцгаахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.