2024 он гарсаар Монгол Улсын хэмжээнд 52 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 хувиар өссөн байна гэж тус улсын Онцгой байдлын ерөнхий газраас даваа гарагт мэдээллээ. Ой хээрийн түймэрт хамгийн багадаа 504.913 га ой, бэлчээрийн талбай шатсан гэж мэдээлж, иргэдийн санамсар болгоомжгүй байдал нь түймрийн гол шалтгаан болж байна.
Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр аж. Тиймээс ил задгай гал гаргах, тамхины ишээ газар хаяхгүй байхыг анхааруулж байна.Монгол улс эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд хаврын улиралд ихэвчлэн хуурай, салхитай байдаг.
Эх сурвалж: Синьхуа ньюс