Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1...+3 грудус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.