Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 36.4 сая ам.долларын бараа импортролжээ. Үүний 59.3 хувийг БНХАУ, 18.1 хувийг ОХУ, 5.6 хувийг Турк, 5.1 хувийг БНСУ, 3.6 хувийг Япон, 2.2 хувийг АНУ-аас импортлов. Харин тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 65.8 хувь, ОХУ-д 17.4 хувь, БНХАУ-д 5.4 хувь ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 25.6 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс БНХАУ-д 80.2 хувь, БНСУ-д 14.4 хувь, Тайвань-д 2.4 хувь, Энэтхэг-т 1.9 хувь тус тус ногдож байна Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 54.3 хувийг БНХАУ-с, 24.8 хувийг БНСУ-с, 9.2 хувийг ОХУ-с тус тус олгожээ. Нийт 42.8 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 98.0 хувь, БНХАУ-д 1.2 хувь тус тус ногдов. Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь; ОХУ-д 27.0 хувь; Япон-д 10.7 хувь; БНСУ-д 4.0 хувь; АНУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.5 хувийг эзэлж байна.