Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган энэ тавдугаар сарын 13-нд “Туушин” зочид буудалд болно. Чуулга уулзалтаар БНХАУ-ын талын Чиндао хотын төлөөлөл “Пракматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Торгоны зам"-ын ирээдүйг хамтдаа байгуулах” сэдэвт илтгэл тавьж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засаг, худалдааны жишиг бүсийн хөрөнгө оруулалтын талаар таницуулах аж. Чуулга уулзалтаар тээвэр ложистик, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, мөнгөн гүйлгээ, соёл аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын Чиндао хотын томоохон бизнес эрхлэгчид оролцож, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй туршлага солилцож, хамтын ажиллагаа эхлүүлнэ.
Мөн Монгол Улс дахь БНХАУ-ын, БНХАУ дахь Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны талаар харилцан туршлага солилцож, хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж аж. Хоёр талын худалдааны эргэлт 2023 оны эцсийн байдлаар 17.6 тэрбум ам.доллар байна.