Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн дөрвөн оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” үйл ажиллагааг зохион байгуулав.
2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651 061 жуулчин хүлээн авч 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Үүнээс 20 390 буюу 3,2 хувийг Япон Улсаас ирсэн жуулчин эзэлжээ. Энэхүү статистикийг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн жуулчин хүлээн авах, Япон жуулчдад чиглэсэн шинэ хөтөлбөр гаргах зэрэгт анхаарч байгаа аж.