Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн Жендерийн шинжээчдийн бүлгийн уулзалт БНХАУ-ын улсын Шанхай хотноо болжээ. Төв болон Баруун Азийн орнуудын жендерийн мэргэжилтнүүд болон 2023 оны Жендерийн тэгш эрхийн шагналын эзэд өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод ажиллалаа. КАРЕК-ийн Жендерийн аваргууд хэмээн өргөмжлөгдсөн 11 шагналтан болон КАРЕК-ийн бүс нутгийн жендерийн шинжээчдийн бүлгийн (RGEG) есөн гишүүн оролцлоо.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн жендерийн шинжээчдийн бүлгийн гишүүнээр Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооны Ажлын алба ажиллаж байгаа бөгөөд Ажлын албанаас Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, 2023 оны Жендэрийн тэгш эрхийн шагналын эзэн Хорооны гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа нар мөн Жендерийн үндэсний хорооны дэргэдэх шинжээчдийн бүлгийн гишүүн АХБ-ны Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны жендерийн шинжээч Ш.Солонго нар БНХАУ-ын Шанхай хотноо ажиллаа.
Танилцах уулзалтаар (КАРЕК)-ын “Жендерийн стратеги 2030”-ыг хэрэгжүүлэх ажлын явцтай танилцаж, жендерийн санаачилга болон бүс нутагт жендерийн тэгш байдлыг хангах бодит арга хэмжээг авч хэлэлцэхийн зэрэгцээ жендерийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд бүс нутгийн жендерийн шинжээчдийн бүлгийн гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар дараагийн стратегийн алхмуудыг тодорхойлох ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.
Жендерийн тэгш байдлыг хангах талаар сайн туршлага судлахаар БНХАУ-ын Шанхай хотоос Эмэгтэйчүүд охидын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, Шанхайн эмэгтэйчүүдийн холбооны (SWF), Эмэгтэйчүүд хүүхдийн үйлчилгээний төв, цаашлаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бодлого арга хэмжээ, охидын боловсрол, хүүхэд хамгааллын талаарх төрийн бус байгууллагын дүр төрх, дижитал эрин дэх эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) дахь эмэгтэйчүүд, мөн олон улсын байгууллагууд дахь жендерийн тэгш байдлыг хангах сэдвээр мэдээлэл солилцож, туршлага судаллаа.
Энэхүү танилцах аялал нь оролцогчдын жендерийн асуудлаарх чадавхыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, бүс нутгийн хэмжээнд жендерийн тэгш байдлыг хангахад хамтын ажиллагаанд хүргэж болох бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжих зорилготой юм. Төлөөлөгчид танилцах аяллаар дамжуулан эдийн засаг, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо, боломжийг өргөжүүлсэн амжилттай хөтөлбөрүүдтэй танилцав.