Энэ сарын 4-ний бямба гаргийн 11.00 цагийн үед Богдхан ууланд алхах хүмүүсийг замд нь кофе угтах болно. Тодруулбал, “Jack’s coffee” кофе шоп, “Book and travel” аяллын үйлчилгээ, “Chuu chuu house” рестораныхан хамтран Богдхан уулын алхалтын жимд“Нэг уут хог, нэг аяга кофе” арга хэмжээ зохион байгуулах нь. “Хүн, байгаль хоёр хүйн холбоотойн адил хайр, кофе хоёр угтаа нэг л ойлголт юм” гэж зохион байгуулагчид тодотгожээ. Тэд ууланд ахлах иргэдийг гэрээсээ хогийн уут авч гарахыг зөвлөлөө. Ингээд уулнаас буух замдаа таарсан хогийг цуглуулж тушаагаад кофегоор дайлуулах боломжтой аж.