“Volkswagen”, “Stellantis”, “Mercedes-Benz” зэрэг тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид ирэх саруудад шинэ загваруудаа олноор нь танилцуулна гэсэн хүлээлт байна. Энэ нь саараад байсан өсөлтийг эргэн эрчимжүүлэхэд түлхэц болох аж.
Тухайлбал: "Mercedes"-ийн ашиг I улиралд 34 хувиар унаад зогсохгүй үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаагаас шалтгаалан ашигт ажиллагаа нь зорилтот түвшнээс доогуур байв. Хэдий тийм боловч Европт цахилгаан автомашины эрэлт суларсан, мөн бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдсанаас шалтгаалж хэрэглэгчдийн худалдан авалтын сонирхол буураад байгаа аж. Энэ нь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудад цаашдаа ч сорилт учруулсан хэвээр байна гэж шинжээчид онцолжээ.
Ялангуяа БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал нь тансаг зэрэглэлийн автомашин худалдан авагчдад хүндээр туссан байна. Үүнтэй холбоотойгоор “Volkswagen”-ийн эзэмшдэг “Porsche” компани 2022 онд IPO хийснээсээ хойших хамгийн тааруу үзүүлэлттэй улирлын тайлангаа гаргав. “Volkswagen”-ийн брэндүүд энэ онд 30 гаруй шинэ загвар гаргаж, БНХАУ зэрэг зах зээлүүд дэх борлуулалтаа дэмжихээр төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg