“Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудыг тодруулж өгсөн. Мөн эзэмшигчтэй холбоотой асуудалд нэг зохиуцуулалтыг оруулсан. Ингэхдээ стратегийн ордыг эзэмшигч нэг хүн 34 хувиас илүү авахгүй байх тухай тусгав. Тухайн эзэмшигч хяналтын багцаа эзэмшинэ гэсэн үг. Улмаар стратегийн ордуудад нээлттэй ажиллах боломжийг бий болгож байна. Харин ногдол ашиг хувиарлах асуудалд нэмэлт мэдээлэл өгөхөд “Оюу толгой” ХК-ийн ногдол ашиг 2036 оноос эхэлж хувиарлагдана. Энэ нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувьд яригдаж буй асуудал. Харин хуримтлалын санг бүрдүүлэхдээ 2023 онд цэвэр ашигтай гарсан компаниудаас 34 хувийг хуримтлуулсан” хэмээн онцлов.