Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлж, нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна. Улмаар бүтээн байгуулалтын гүйцэтгэл 77 хувьд хүрчээ. Харин тус боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил ид өрнөж буй. Энэ хүрээнд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой зэргийг барих юм.
Тус боомтод зорчигч, ачаа тээвэр, дэд бүтцийн гэсэн иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор барьж байгаа аж. Энэ бүтээн байгуулалтыг дуусгаснаар тус боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлнэ.
ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор болох Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын үе эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Боомтын сэргэлтийн үндэсний хороо