Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал, улирлаар иргэдийн дансанд ордог болсон. Тэгвэл 2024 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтод дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улирлын буюу 1, 2, 3 дугаар сарын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд хамрагдана. 1 222 842 иргэнд 80.2 тэрбум төгрөгийг буцаан олголтыг шилжүүлэх аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Нэгдүгээр улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард багтаан өгөх журамтай. Энэ дагуу нэгдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын сүүлчээр буюу өнөө, маргаашдаа багтан иргэдийн дансанд шилжүүлнэ.