“Ус цаг уурын алба 100 жилд” музейг Монгол Улсад цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нээсэн байна. Уг музейд цаг уурын байгууллагын 1924 оноос хойш өдий хүртэлх үйл ажиллагааг 20 жилээр нь багцлан тоймлон бэлтгэсэн мэдээллийн самбарууд байршуулжээ. Мөн ахмад судлаачдынхаа намтрыг мэдээллийн самбартаа “мөнхөлсөн” байна. Түүнчлэн ашиглаж байсан хуучин багаж төхөөрөмжүүдээ ч музейн үзмэрт багтаажээ. 100 жилийнхээ хөгжлийн түүхийг уг музейгээрээ дамжуулан олон нийтэд харуулахыг зорьсон гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл