Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн тойргийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэд өчигдөр 12.42 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, Чингэлтэйн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид болон ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийнхэн газар дээр нь ажиллажээ. Алба хаагчид 12.53 цагт түймрийн тархалтыг зогсоосон байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас “Амралтын өдрүүдэд шар өвс шатаасан дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс хуурайшилт ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэлтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг зуслангийн чиглэл, ногоон бүс, гэр хорооллын айл өрхүүдэд анхааруулъя” хэмээн сэрэмжлүүллээ.
Бэлтгэсэн У.Сүрэн