Жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно” өдөр болгон тэмдэглэдэг билээ. Эл өдрийг тохиолдуулан нийслэл болон орон нутагт “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөг зохион байгуулах аж. Үүний хүрээнд хуульчид Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төвд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх юм байна.
Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх бөгөөд төрийн байгууллагууд зарим үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.