Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж АШУҮИС нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн хамт олон 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж, Баянгол дүүргийн 20 дүгээр хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах “Баянгол агропарк”-д АШУҮИС-80 жил, 80 000 мод аянаа эхлүүллээ.