"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон байна.