Нийслэлийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нэгэн барилгын орцонд гал гарчээ. Үүний улмаас битүү утаа үүссэн талаарх дуудлага өчигдөр 05.20 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очиход 16 давхар барилгын 6-11 дүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг унтааржээ. Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан байна.
Бэлтгэсэн Ч.Туяа