2024.04.20. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 62 жилийн ойг тохиолдуулан АН-ын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “МАН сонгууль болгоны өмнө “С.Зоригийн хэрэг”-ээр шоу хийдгээ болих хэрэгтэй. Олон мянган иргэнээ хэлмэгдүүлж хядсан түүхээр нь бид улс төржилгүй өнөөдрийг хүргэсэн. Улс төрийн соёлтой бай. Энэ хэргийг эцэслэн мухарлах гээд байгаа бол нууцаас гаргачих” хэмээн онцлов.